Ч.ТАВИНЖИЛ дарга төрийн албанд ОЛОН ЖИЛ ажиллахдаа ТЭРБУМТАН БОЛТЛОО баяжжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-27

Аль ч засгийн үед барьц алддаггүй алба бол төрийн дунд шатныхан. Энэ албанд ажиллаж буй нөхдүүд баяжих нь амархан, томрох нь тодорхой. Үүний нэг тодорхой жишээ бол Сангийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Чойжилсүрэнгийн Тавинжил юм.Төрийн хамгийн их мөнгөтэй яаманд дээгүүр албанд заларсан тэрбээр ямар ч сайд ирсэн албан тушаал ахьдаг нэгэн. Ч.Улаан сайдтай хамт Хөдөө аж ахуй яаманд түр буурь сэлгэсэнийг эс тооцвол нэг албандаа “өмхийртлөө” бугшсан нэгэн.  Сангийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллахаас гадна "Үндэсний давхар даатгал" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, давхар цалин аваад суудаг нэгэн.

 

Төрийн албаныхан цалин хамгамж муу, ажлын дарамт ихтэй, авдаг цалингаа өр зээлэнд өгөөд дуусгадаг гэх мэтчилэн зовлон тоочдог бол Ч.Тавинжил дарга харин ч эсрэгээрээ ТӨРИЙН АЛБАНААС ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжиж, хөлжсөн байна. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгийг үзвэл нийт орлого нь жилд 67 сая 287 мянга. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 219 сая 192 мянган төгрөг. Нэг тэрбум 40 саяын үнэтэй гурван орон сууц, нэг авто гарааштай. Өнгөрсөн жил 25 саяын үнэтэй LX HARRIER машинтай байсан бол энэ жил машингүй болжээ. 7,5 саяын дөрвөн үхэр, найман адуутай, 13 саяын үнэ бүхий эзэмших эрхийн гурван газартай, дотоодын банк санхүүгийн байгууллагад 115 сая төгрөгийг хадгаламжтай. Бусдаас 25 сая төгрөгийн авлагатай, 416 мянган төгрөгийн зээлтэй байна.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Дата төв” ХХК, “Хялганат орд” ХХК, Ард даатгал ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард кредит ББСБ ХК, Үндэсний хувьчлалын сан ХК-иудаас хувь эзэшдэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.106.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.