МОНРОСЫН Б.Мөнхбат ХЯТАД РУУ ХҮДРИЙН БАЯЖМАЛ гаргаж улсад 875 саяын хохирол учруулав уу...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-28

Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын зөөлөн суудалд “түрүйвчээ түнтийтэл, хонгоныхоо махыг чангартал” өнө удаан жил сууж буй эрхэм бол Б.Мөнхбат. Нэг хэсэг хэвлэлүүдээр хамгийн өндөр цалинтай захирал хэмээн цоллуулж байсан нөхөр. Сард 38 сая төгрөг авчихаад суудаг эгэлгүй нэгэн.

Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс томоохон стратегийн чухал ордыг хариуцаж буй тэрбээр БНХАУ-ын “”Эрээнхот Тянь Шоу Минерал импорт, экспорт” ХК –тай “ТӨМРИЙН ХҮДРИЙН ХУУРАЙ БАЯЖМАЛ НИЙЛҮҮЛЭХ” гэрээг 2023 оны 08 дугаар сарын 23-нд байгуулжээ. Улмаар 2023 оны 12 сарын 15-нд “гэрээний төлбөр буцаав” гэсэн гүйлгээний утгатайгаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын Хас банкны 500 120  8361 тоот данснаас “Өргөн нутаг девелопмет”  ХХК-ийн 5434 582909 тоот Хаан банкны данс руу 875 сая 435 мянга 634 төгрөгийг шилжүүлсэн байна.

Улсын хамаг үнэт баялагийг ГАДГАШ хил дамнуулан арилжсан энэ мэт даргад хариуцлага тооцох хүн Монгол төрд даан ч алга. Засгийн газраас АВЛИГЫН ЭСРЭГ ХАТУУ ТЭМЦЭЛ өрнүүлж байгаа ч энэ мэт улсаа хохиролд учруулж, БАЯЖМАЛАА ГАДГАШ ХЯНАЛТГҮЙ НИЙЛҮҮЛЖ байгаа олгиорх баячуудад хүрч үйлчилж чадахгүй байгаа нь харамсалтай!! Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр тоохгүй, анзаарахгүй байхаар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.