САЙН ҮҮЛДРИЙН 50 үхэртэй, 148 саяын хадгаламжтай Б.Содонбаатар захирал БУСДЫГ МЭДЛЭГГҮЙ хэмээн доромжлов!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-29

Төрийн албаныханаас овсгоотой нь хуулийн цоорхойгоор баяжиж, овсгоогүй нь ажлаасаа гарч Солонгос руу гарч харладаг. Дээрээ татаастай, дэргэдээ хамжааргатай нь ОГЦОМ БАЯЖДАГ. Орлого нь огцом өсөж, хадгаламж нь нэмэгдэж, байр сууц нь томорч, нүдэн дээр л хөлждөг. Яг ийм байдлаар илт баяжсан нөхөр бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетингийн газрын захирал Б.Содонбаатар юм. Тэрбээр нийтлэл бичсэн сэтгүүлчийг утсаар дарамталж, САНХҮҮГИЙН МЭДЛЭГГҮЙ хэмээн доромжлов.

Тэрбээр  122 саяын орлоготой, 960 саяын хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. 25 саяын RX 400 хөлөглөдөг. Сайн үүлдрийн 50 үхэр, 12 адуу, 400 хонь, 120 ямаа зэрэг мал аж ахуйгаа 122 саяар үнэлжээ. Эзэмших эрхийн 700м2 хоёр газраа 80 саяын үнэд хүргэсэн бол 50 саяын үнэт эдлэл, 148 саяын хадгаламж, 175 саяын авлагатай гэжээ.

216 саяын зээлтэй ч “ЭТТ” ХХК-ийн 4288 ширхэг хувьцаатай, “Эм Си ӨҮ ХХК” –ийн 200 хувьцаатай, 100 хувь эзэмшдэг. “Ирээдүйд ээлтэй зөв эхлэл” ТББ-ыг тэргүүлдэг. “Базаар интернэйшнл” ХХК-иас хувь эзэшдэг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
4
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.