Алтны компанийн захирал Б.Ачитсайхан 208 саяын ОФФИСТОО 40 саяар ЗАСВАР хийлгэжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-06

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Алтны компани байгуулсан нь “Эрдэнэс Алт ресурс” ХК юм. Тус компанийн захирлаар Хан Хэнтий нутгийн Б.Ачитсайхан гэх залуу ажилладаг. Нийт 178 ажилтантай байхаас 114 хүн ажиллаж байгаа. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Блю Скай Эйжина” ХХК-ийн 3-р давхар оффистой. Оффисийн түрээсийн төлбөрт гэж 208 сая төгрөг бол 19 саяар засвар хийлгэж, 19 саяар агааржуулалтаа засуулжээ.

Өмнө нь төрийн хэмнэлтийн хууль зөрчиж 11,4 саяар 40 тоннын ЧИНГЭЛЭГ худалдан авч байсан ч хаана юунд ашиглаж байгаа нь тодорхойгүй. Энэ мэтээр өөрсдийн тансаг амьдралын төлөө татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж байгаа дарга нар хариуцлага тооцчих эрх мэдэлтэн энэ төрд харамсалтай нь алга!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
4
2
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.