Хорооных нь айлууд МӨСӨН ДУНД амьдарч байхад ИТХ-ын дарга Б.Мөнхбат ӨӨРТӨӨ УРАМШУУЛАЛ авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-06

Монгол Улсын Их хурлаас баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг анхан шатанд, аймаг нийслэлд хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах тогтолцоог бэхжүүлдэг гол газар нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Нийслэл, есөн дүүрэг, 21 аймаг, сум, баг, хороо болгонд иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж гол шийдвэрийг гаргаж, Засаг даргынхаа бүтэн жилийн хийх ажлын төлөвлөгөө, санхүүг баталж өгдөг.

Тийм ч учраас ИТХ-ын дарга нар орон нутаг дахь эрх мэдлийн хамгийн том байдаг. Тэд ч эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх зэргээр “хууль гулгуулдаг” тохиолдол олон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат гэгч нөхөр. ИТХ-ын дарга нар хоёр ч давхар дээлтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн, Гамшгийн эрсдлийг бууруулах салбар зөвлөлийн тэргүүний албыг бас хашдаг. Тухайн дүүрэгт болж буй гэмт хэрэг болон үер ус, гал түймрийн аюулыг хариуцна гэсэн үг.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, тус дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийн дарга Б.Мөнхбат, ИТХ-ын ажлын албаны дарга М.Туяагаар дамжуулан өөртөө 660 мянган төгрөгийн урамшуулал авчээ. Тодруулбал, шинийн 9-нд нэр бүхий 11 хүний хамт 660 мянган төгрөгийн урамшууллыг гаргуулж авсан байна. Гэтээл Чингэлтэй дүүргийн 19, 18-р хорооны иргэд МӨСӨН ДУНД амьдарч, удахгүй ШАР УСНЫ АЮУЛД өртөх өндөр эрсдэлд ороод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.103.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.