НАМ-ын хаяанаас НОМЫН хаяа түшсэн дэд сайд Г.Ганбаярын орлого 6 жилийн дотор 131 саяас 913 сая болтол ОГЦОМ ӨСЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-07

Монгол залуучуудыг МАЛ биш НАМ тэжээнэ гэдэг үнэн болжээ. Нам дагаж, сэм сэмхэн гүйсээр дэд сайдын суудалд найман суучихсан нөхөр бол Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр. Нэг хэсэг МАН-ын хэвлэлийн албаны дарга байсан. 2018 онд намынхаа буянаар номын яамны хоёрдугаар сайд болчихсон. 2019 оны 09 сард өнөөгийн Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн байхад нь ТООСОО ГАРТАЛ ЗАГНУУЛЖ, боловсролын салбараас ЗАЙЛАХАА ДӨХСӨН болчимгүй нэгэн.

Тэрбээр дэд сайдаар томилогдсон жил буюу 2018 онд 131 сая төгрөг олдог байсан бол 2022 онд 913 саяын орлоготой болж огцом өсчээ. 775 саяын хоёр орон сууцтай. 140 саяын үнэд хүрэх Ланд-200 маркийн төмөр хүлэг унадаг аж. 70 саяын 70 үхэртэй, эзэмших эрхийн 10000м2 газартай. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 450 саяын хадгаламжтай гэж орлогоо мэдүүлжээ. Гэр бүл болон хамаарал бүхий этгээдүүд нь ямар нэг бизнесгүй гэсэн байгаа ч ЯМАР АРГААР ЯАЖ ОРЛОГОО ӨСГӨСӨН нь анхаарал татна. Ямар нэг пүүс компани, ядаж л 1072 ширхэг хувьцаагүй хэрнээ 913 саяыг олдог гэсэн байна.  Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаяр ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН үү, эсвэл хөрөнгө орлогын эх үүсвэрээ нуусан уу гэдэг асуулт үлдээд байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.