Тэрбумын ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ, хуьдаа хоёр АВТО ЗОГСООЛТОЙ хууль зүйн дэд сайд Б.СОЛОНГОО!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-07

Гадаад дотоодын их дээд сургууль төгссөн залуучууд автоматаар МАН-ын гишүүн болж, шууд удирдах албанд заларч байгаа нь нэг талаасаа АЛТАН БОЛОМЖ, нөгөө утгаараа шууд намын шошготой болчихож байгаа нь харамсалтай юм. Тэд яг ид хийж бүтээх, хол явах замдаа гарах гэхээр НАМААСАА болж амжилтын ард хоцордог.  Яг энэ жишгээр МАН-ын үед мандаж яваа эмэгтэй бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Баярсайханы Солонгоо юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас хуулийн яамны хоёрдугаар хүн болтолоо төрд цойлж яваа нэгэн.

Нэг хэсэг Засгийн газрыг төлөөлж Оюутолгой компанийн удирдлагуудта йшүүхдэлцэж, хэлэлцээрийн ширээний ард сууж, буулт хийлгэж явсан ЗАРТАЙ ЗАРГАЧ. Ямартай ч түүний ачаар гэх үү, Оюутолгойн удирдлагуудын ухааны хүчээр гэх үү, Монголчууд ковидын иргэн бүр 300к авч мангай хагартлаа баярлаж, гэдэс цадаж билээ.

Тэр цагаас хойш Засгийн газар Рио-Тинто гэх мангасын өмнөөс нохойд барьдаг модтой болсон нь энэ юм. Хуууль зүй, дотооп хэргийн дэд сайд Б.Солонгоо нь басч шаггүй хөрөнгөтэй бүсгүйчүүдийн тоонд орох нь. Төрөөс төрсөн тэрбумтануудын тоог нэгээр нэмжээ Тодруулбал, АТГ-т мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр 1 тэрбум 43 саяар үнэлэгдэх амины орон сууц нэг, нийтийн гурван орон сууцтай, хоёр авто зогсоолтой. 35 саяын Toyota, Highlander машин унадаг. 15 саяын үнэт эдлэл, 205 саяын зээлтэй. Иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаанаас гадна Мандарум Интернэшнл ХХК-ийн 50 хувь, Эс И Интернэйшнл ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.191.162.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.90.18) 2024-03-09 17:01:02
бүх насаараа зүтгээд ч ард иргэд цуглуулж Чадахгүй мөнгийг төрд сууж бга болон хууль хяналтын хүмүүс олоод улс ард түмнээсээ баян болж бна Энэ бол энэ улсын завхрал шүү Энэ хүмүүс ард түмний итгэж сонгосон төлөөл төрд сууж бга шдээ эд өөрсдийгөө төр ойлгосоод Дураараа авирлаж бна новш гэж ард түмэн бид төр хууль хяналт бга энэ чөтгөрүүдийг төрийн сэнтийрүү дахиж бүү дөхүүл бид сонгуульд өөр сонголт хийх болно