НОМНЫ МӨНГӨНӨӨС хумсалж НАМЫНХАНДАА ахиу хувь хүртээсэн Т.НЯМ-ОЧИР дарга ОДОНГООР ШАГНУУЛЖЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-12

Монгол эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдэм боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийг Боловсролын яам хүлээсэн. Тиймдээ ч хүүхэд бүрд ижил тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүмүүжүүлэх, ном сурах бичгээр хангах ёстой.  Дээрх ажлууд харамсалтай нь хангалттай бүрэн хэрэгждэггүй. Хотын захын гэр хороолол, хөдөө орон нутгийн алслагдсан сумдад сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг хүрэлцээгүй, тэрчлэн сургууль завсардалт нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдах болсон.

Боловсролын яамныхан харин хүүхдүүдийн сурах бичгийн мөнгөөр МАН-ын томчуудын бизнесийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгийг үргүйдүүлдэг жишиг хэвээр байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газар гэгч хууль зөрчсөн нэгэн газар бий. Энэ агентлагийн заавраар хэдэн хэвлэлийн компани жилинй жилд хөгжиж, хөгжиж байна. Эдгээрээс давуу эрхтэй нь МАН-ын генсекийн “Соёмбо принтинг”, Гадаад харилцааны сайдын “Мөнхийн Үсэг” групп зэргийг нэрлэж болох юм.

Эдгээрээс “Мөнхийн Үсэг” хэвлэлийн компанийн данс руу 2023 оны 09 –р сард 774 сая 456 мянга 100 төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Мөн МАН-ын генсекийн хамаарал бүхий хэвлэлийн компанид 282 сая 647 мянга 600 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сараас 12 сарын хооронд олгожээ.

Дээрх хоёр компанид ахиу мөнгө өгсөн бол бусад жижиг компаниудад 100, 100 саяыг л өгчээ. Гэвч өнөөг хүртэл НОМНЫ ХҮРЭЛЦЭЭ муу, хүүхдүүд сургуулиасаа ном авах, нэгнийхээ номыг зээлэх үзэгдэл нийгэмд байсаар байна. Харин Боловсролын Ерөнхий газрын дарга нь Ерөнхийлөгчөөс ОДОН ШАГНУУЛЧИХСАН додьгор амьтан зогсож байна!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.223.203.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (59.153.86.120) 2024-03-12 17:23:32
сурах бичгийг удаа дараалан өөрчлөн хэвлэх нь ард иргэд хүүхдэд нэн халгаатай харин улс төрийн цөөврүүдэд нэн ашигтай .
Малчны хүү (222.229.227.77) 2024-03-12 08:54:17
Ямар ч утга алга, дүүрчихсэн сайт юмаа, Мөнхийн үсэг, Соёмбо, Адмон гурав л сурах бичгийн ачааллыг үүрч гардаг, хариуцлагатай хэвлэх үйлдвэрүүд. Үйлдвэрийн хүчин чадал, тендер авах боломж гэсэн ойлголтгүй ийм тэнэг бичээч нар хов базахаас цаашгүй. Юун сэтгүүлч энэ тэр. Чи 100 ном хэвлэх боломжтой, би 50 ийг хэвлэж чадах бол чи надаас 2 дахин их мөнгө хвна. Хамгийн энгийн жишээ. Гавьяа байгуулна гэж та нарт байхгүй, харин бүү гай бол.