Намын буянаар ОДОН ЗҮҮЖ, номын буянаар дарга болсон Т.Ням-Очир 2 орон  сууц, нэг авто зогсоолтой!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-13

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас Боловсролын ерөнхий газрыг байгуулсан. Тус газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо. Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан нэгэн аж. Ховдын гишүүдийн ТАТААСААР төрийн яамны газрын дарга болж, тэндээсээ дэвшин агентлаг толгойлох болов. Сурагчдын ном хэвлүүлэх мөнгийг МАН-ын томчуудын компанид олгосныхоо шанд ОДОНГООР ШАГНУУЛСАН зайтай эр. Ховдын сургуулийн ХИМИЙН багш хотод ирэнгүүтээ дүүргүүдийн БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА болчихсон нь сонин.

Ямартай ч даргын тэнгэртэй, энгэртээ одонтой залуу юм. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн татаасаар дүүргийн ажлаа орхиж яамны албанд крандуулсан нь 2018 он. Ё.Баатарбилэг, Л.Чулуунбаатар, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан гээд таван сайдын нүүр үзчихсэн толгой юм. 2018 онд 14 саяын орлоготой байсан бол 2022 онд 26 саяыг олдог болж ямартай ч орлогоо нэмэгдүүлж чаджээ.

Нийтийн хоёр орон сууцтай, зуслангийн нэг байшин, нэг авто зогсоолтой бөгөөд тэднийгээ 216 сая 868 мянгаар үнэлжээ. Туулах чадвар сайтай, 145 саяын үнэтэй Land-200 хөлөглөдөг гэжээ. Таван саяын үнэлгээтэй 500м2 газартай, дотоодын банк санхүүгийн байгууллагад 40 саяын хадгаламжтай, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 544 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.222.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.