Хүүхдүүдийг ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛД оруулсан Б.Амартүвшин дарга 31 саяын ХАДГАЛАМЖТАЙ,  150 саяын орон сууцтай!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-14

Төрд гэр бүлээрээ зөгий шиг шигдэж, тэндээс хамаг амьдралаа босгож, хуулийн цоорхойгоор баяжиж, хууль бусаар хөрөнгөждөг “бэртэгчин” нөхдүүл олон. Тэдний нэг нь Нийслэлийн Боловсролын газрын дарга Болдын Амартүвшин. Түүний эхнэр  Боловсролын ерөнхий газарт хэлтсийн даргаар ажилладаг.  Энэ мэтээр гэр бүлээрээ ТӨРД ШУРГАЛСАН улстөрчдийн гар хөл болсон нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Тэрбээр Лу.Гантөмөрийг Боловсролын сайдаар ажиллаж байх үед суганд нь наалдаж гүйсээр төрийн өмчит сургуулийн захирлаар осчон. Тэндээ хэд гурван төгрөг эргэлдүүлж, хөдөө гадаа менежментийн хөтөлбөр гэж яваад 2022 онд Нийслэлийн боловсролын газрын даргаар ирсэн. Элдэв сургалт, лекц, нээлтийн ёслолд оролцож үг хэлэх дон шүглэсэн нэгэн гэдгийг хат олон нь ярих юм билээ.

Б.Амартүвшин нь Нийслэлийн боловсролд оруулсан онцгой гавьяагүй. Багш нарын ачаалал буурсангүй. Хүүхдүүд өнөө ч гурван ээлжээр хичээллэдэг хэвээр. Ном сурах бичиг хүрэлцээгүй. Хичээлийн хоцрогдолд өртөөр л байна. Гэвч тэрбээр сайн ажилласан гэх үнэлгээгээр “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулаад амжиж. Нам нам дагаж далдганаад, дарга захирлын сэнтийд шигдсэн энэ нөхдүүд ШАГНАЛ ГОРЬДОЖ, хуудуутай аргаар хөлжих гэж төрд ажилладаг жишгийг халах цаг хэдийнээ болжээ.

Нийслэлийн боловсролын газрын даргаар ажиллаж буй түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 25 сая 638 мянган төгрөг аж. Өөрийнх нь орлого 2021 онд 42 сая байсан бол 2022 онд 34 сая болж буурчээ. 150 саяын үнэтэй нэг орон сууц, нэг авто зогсоолтой. 75 саяын Toyota, Prado 150 машин унадаг. 39 сая 500 мянгын мал аж ахуй бүхий 80 хонь, 8 үнэр, таван адуутай. Эзэмших эрхийн 480м2 газраа 15 саяар үнэлжээ. 15 саяын үнэт эдлэл, 31 саяын хадгаламжтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.