Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж байна. Монгол Улсын 2025 оны төсөвт МУ-ын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан аймгийн төсөв, төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталлаа. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, тэдгээрийн чиг үүрэг, ажиллах журмыг батлах тухай
2. Даланзадгад сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай (Чандмань, Начин багууд)
3. Сумдын эмийн эргэлтийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаанд авах арга хэмжээний тухай
4. Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын хэлбэр өөрчлөх тухай
5. Орон нутгийн өмчийн тухай
6. 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ батлах тухай
7. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөө батлах тухай
8. Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг батлах тухай
9. Газар зүйн нэрийн мэдээллийн санг УИХ-аар батлуулахаар уламжлах тухай
10. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах тухай (Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны №33 тогтоол шинэчлэх)
11. Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
12. Удирдах зөвлөлд ажиллах орон нутгийн төлөөллийг томилох тухай (Говийн Оюу хөгжлийг дэмжих сан)
-
15 цаг 17 мин
-
17 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
15 цаг 17 мин