Налайх дүүрэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн хүрээнд орон нутагт тулгамдаж буй хүний эрхийн нөхцөл байдлыг дүүргийн удирдлагуудад танилцуулах, төрийн албан хаагчдаас “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг болон хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилго бүхий хяналт шалгалтыг төрийн холбогдох байгууллагад хийх, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж, иргэд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Засаг дарга Д.Наянбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Дүүргийн Менежер С.Ялалт болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, нээлттэй өдөрлөгийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулж, дүүрэгт тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.
-
16 цаг 1 мин
-
18 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
16 цаг 1 мин