Өнөөдөр Баянгол дүүргийн мөсний шагайн харвааны сургалт-тэмцээн дунд гол дээр болно
Үйл явдал
/
5 цаг 10 мин

Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын очих, оролцох сургалт-тэмцээн дүүрэг бүрт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр Баянгол дүүргийн мөсний шагайн харваа тэмцээн ТЭЦ-4 станцын ойролцоо Дунд гол дээр болно.

Энэхүү арга хэмжээ Туул гол, Дунд гол, Сэлбэ гол, Улиастайн гол дээр Нийслэлийн зургаан дүүргийн 189 хорооны иргэдийн дунд зохион байгуулагдаж байна. Баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх ба 189 багийн 378 сонирхогч оролцоно. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг 10 хүнийг шагнаж урамшуулах бөгөөд энэ сарын 23-нд болох Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцуулна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.19.61.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.