БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН 2025 - УРЛАГ БА БҮСГҮЙ үзэсгэлэн
Үйл явдал
/
5 цаг 21 мин

Монголын уран зургийн галерей жил бүр "БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН" зохион байгуулж үзэгчдэд хүргэдэг. 2025 онд нийт 5 үзэсгэлэнгийн танхимд 5 сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулсныг үзэгч та бүхэнд цувралаар хүргэж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монгол уран бүтээлчдийн өөр өөрийн өвөрмөц хэв маяг, дахин давтагдашгүй сэтгэлгээг харуулсан 30 гаруй бүтээл дэглэгдсэн бөгөөд эдгээр нь эмэгтэй хүний оюун санаа, дотоод ертөнц, мөн чанар, гоо үзэсгэлэн, эрэмгий хүсэл мөрөөдлийг илүү гүн гүнзгий, өргөн хүрээнд, олон өнгөөр харуулсан бүтээлүүд юм.

Монголын уран зургийн галерей нь өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үзэгчдийг хүлээн авч байгаа тул та бүхэн хүрэлцэн ирж, урлаг дахь эмэгтэй хүний өвөрмөц дүр төрх, давтагдашгүй өнгө аясыг мэдрээрэй

English:

PERMANENT EXHIBITION 2025 - ART AND WOMAN exhibition

The National Art Gallery of Mongolia organizes the "PERMANENT EXHIBITION" every year and presents it to the public. In 2025, a series of five thematic exhibitions will be held in five exhibition halls, which will be presented to the audience in a series.

This exhibition features over 30 artworks that showcase the unique styles and irreplaceable mindsets of Mongolian artists. These works delve into the intellectual world, inner being, essence, beauty, and bold dreams and aspirations of women, presenting these themes in a deeper, broader, and more colorful manner.

The National Art Gallery of Mongolia is open every day from 09:00 AM to 06:00 PM, and we invite you to come and experience the unique depiction and inimitable hues of women in art

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.