![](/resource/ulsturch/image/2025/02/13/20e7jaqyah0it62o/22ХӨХ СУВД-2025” мөсний баярыг хоёрдугаар сарын 13-23-нд тэмдэглэнэ.png)
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 24 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох аж. “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Арван өдөр үргэлжлэх уг наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. Мөн Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын найман улсын 270 гаруй зочин, төлөөлөгчид зорин ирж оролцжээ.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
-
5 цаг 41 мин
-
8 цаг 26 мин
-
8 цаг 39 мин
-
11 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 31 мин
-
Өчигдөр 18 цаг 29 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 20 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 55 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Уржигдар 18 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
5 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин