![](/resource/ulsturch/image/2025/02/13/zr7jzoeshs0gmn5p/Барилгын ассоциацийн “УЧИРТАЙ ГУРАВ” Хятадын компаниудыг ДЭМЖИЖ дотоодын компаниудаа ТҮЛХЭЖ УНАГАХААР ЗЭХЭЖ БАЙНА УУ...!!!.png)
Булгийн эх нь булингартай бол АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ гэдэг. Хуудуу худлаар ажлаа амжуулж, зоос мөнгөөр бүхнийг шийдэхээр улайрч буй Монголын Барилгын Үндэсний ассоциацийн “УЧИРТАЙ ГУРАВ” удахгүй болох их хурлаараа дотоодын барилгын салбарын аж ахуй нэгжүүдээ ТАТАЖ УНАГАХ, гадны ажиллах хүч, пүүс компаниудад ямар ч шалгуур цензургүйгээр Монгол улсын барилгын салбарт ажиллах боломжийг нээж өгөх ТҮР ЖУРАМ БАТЛУУЛАХААР бэлдчихсэн тууж яваа бололтой.
Уг журам батлагдвал ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ч хор хөнөөлтэй үйл явдал болно. Зүй ёс, Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд бол тухайн төрийн бус байгууллага АЛИВАА ТӨРЛИЙН ЖУРАМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭХ бол Удирдах зөвлөлд танилцуулж, тэднээс санал авч журмийн төслийг их хурлын төлөөлөгчдөд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамаар хянуулж, Сангийн яамныхан ЭЦЭСЛЭН БАТЛАНА. Садан төрөл, найз нөхөд, хэлхээ холбоо, АВЦАА ӨГЦӨӨ, АШИГ СОНИРХОЛЫН хор л гүйчихгүй бол Сангийн яам “ТҮР ЖУРАМ”-ыг батлах ёсгүй. Хэрэв батлаллаа гэхэд үндэсний компаниа аж ахуй нэгжүүд л ХҮНД ХОХИРОЛД ОРЖ, Хятад компаниуд “ДААМ ГАРАН НЬ ДАМЖИГГҮЙ”. Монголчууд угаас нийтийн хоолны салбараа Солонгосчуудад, авто засварын үйлчилгэгээ Вьетнамд, жижигхэн, ширхэгийн барааны салбараа ХЯТАДУУДАД алдчихсан. Одоо барилгын салбараа ХЯТАДУУДАД алдах аваарын гэрэл асаачихаад байна.
Гэтэл Барилгын ассоциацийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, барилгын талаар “А”- ч мэдлэггүй Г.БАТСҮХ нар үгсэн хуйвалдаж шууд оруулах гэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
ТҮР ЖУРАМ батлахын гол халхавч нь гаднаас ажиллах хүч авч ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэсэн САЙХАН НЭРТЭЙ боловч ачир дээрээ дээрх гурван нөхрийн “МӨНГӨ ХАРСАН” ахархан бодлого гэж ойлгож болно. Том том барилгуудыг БНХАУ-ын барилгын компаниудыг ерөнхий гүйцэтгэгчээр оруулж туслан гүйцэтгэгчээр нь өөрсдийн барилгын бригадаа оруулж, өндөр дүнтэй ажлаас ахиухан хувь хүртэх л гол санаатай гэж ойлгож болох юм.
Авлигатай тэмцэх газраас “Авлигад хамгийн их өртсөн салбар”-р БАРИЛГЫН САЛБАР тодорсон. Тэр дундаа барилгын чиглэлийн ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ОНЦОЛЖ болно” хэмээн мэдээлж байв. Эндээс үзвэл Монголын Барилгын Үндэсний ассоциацийнхан ч “АВЛИГАЧДЫН БҮЛЭГ”-т багтдаг байж болзошгүй.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
Холбоотой мэдээ
-
5 цаг 49 мин
-
8 цаг 34 мин
-
8 цаг 47 мин
-
11 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 31 мин
-
Өчигдөр 18 цаг 29 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 20 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 55 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Уржигдар 18 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 26 мин
-
5 цаг 49 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин