О.Цогтгэрэл: Эрх чөлөөний төлөө тэмцэгч Э.Бат-Үүл баатрын маань ЭРХ ЧӨЛӨӨГ ХАССАНД ЦОЧИРДОЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-18

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл нарын хүмүүст ял оноож, хорих анги руу авч явсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл түүнийг ялласанд олон хүн эгдүүцэж, эмзэглэж буй бололтой. өчигдөр орой С.Эрдэнэ даргатай АН-ынхан С.Зоригийн хөшөөний өмнө цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн АН-ын дарга О.Цогтгэрэл “Идэр залуу нас, идэвхит амьдралаа эрх чөлөөт Монгол хүний төлөө зориулсан Э.Бат-Үүл баатарын маань эрх чөлөөг хасчээ. Цочирдож байна. Эрх чөлөөг эрхэмлэгч, эрх чөлөөг эдлэгч хэн бүхэн энэ хүний төлөө дуугарах ёстой. Ардчиллын лидерүүдийг ээлж дараалан гутаах замаар ардчилсан тогтолцоог хэврэгшүүлж бна. Сэрэмжилцгээе” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.255.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.