А.Одонбаатар Монгол Улсын Шилдэг дотоод аудитороор тодорлоо
Үйл явдал
/
2021-12-21

“Мэргэшсэн нягтлан бодогчдын институт” ТББ-аас санхүү, эдийн засгийн салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдээ алдаршуулах зорилгоор Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр буюу “Оны шилдэг шалгаруулах ёслол-2021”-ийг  зохион байгууллаа. Энэ үеэр нийт 10 номинацаар шилдгүүдийг шалгаруулсан юм. Үүнд:

  • Улсын салбарын шилдэг санхүүч
  • Бизнесийн салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүч
  • Татварын албаны шилдэг санхүүч
  • Нийгмийн даатгалын шилдэг санхүүч
  • Орон нутгийн шилдэг санхүүч
  • Шилдэг дотоод аудитор
  • Шилдэг хараат бус аудитор
  • Шилдэг үнэлгээчин
  • Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шилдэг бүтээл

 

Эдгээрээс Монгол Улсын Шилдэг дотоод аудитор номинацын эзнээр Голомт банкны Аудит хариуцсан захирал, “Монголын Үндэсний дотоод аудиторуудын холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Одонбаатар тодорч, шагналаа гардан авлаа. Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг энэ онд амаргүй нөхцөлд байсан ч  бэрхшээлийг  даван туулж, салбараа манлайлан ажилласан хувь нэмрийг нь үнэлэн түүнд уг нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Аудит хариуцсан захирал А.Одонбаатар танд Голомт банкны хамт олноос нь ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.102.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.