УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан "шинэ сэргэлтийн" эдийн засгийн бодлого болон түүнтэй дагалдах хуулиудын асуудал, ковид-19-ийн хуулийг сунгах эсэх, үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна.
Тэрбээр "Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг сэргээх шинэ бодлогын дунд хугацааны хөтөлбөр болон түүнийг дагасан 20 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Ингэхдээ Нийт 47 хуульд яваандаа өөрчлөлт оруулна.
Ковидын хуулийг зургаан сарын хугацаатай сунгахыг бүлэг дэмжсэн. Энэ хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан. Дэлхий дахинд коронавирусийн шинэ хувилбар тархаж зарим улс оронд хөл хорио тогтоож байна. Хоёрдугаарт манай хил гааль, экспорт хаагдсан байгаа. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Ийм учраас цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгаж болно гэж үзсэн. Гуравдугаарт, Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгээр хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
-
6 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин