ОСОЛ: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгджээ
Үйл явдал
/
2021-12-21

ТЦА-ны шуурхай удирдлагын төвд нийт зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол болж 5 хүн гэмтсэний нэг нь бага насны хүүхэд аж. Түүнчлэн  гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 172, орон нутагт 89  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрстлээс урьдчилан сэргийлэн ажиллаж, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.116.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.