Ковидын хуулийг сунгавал Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг СУНГАХ БОЛОМЖТОЙ
Үйл явдал
/
2021-12-21

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Ковидын хуулийг зургаан сарын хугацаатай сунгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.тус хуулийг сунгаснаар иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, сунгах боломжтой гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ

ЗГ-аас айл өрхийн болон зарим ААН, байгууллагын цахилгаан, дулааны төлбөр болон цэвэр бохир усны үйлчилгээний төлбөр мөн энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн.  Үүнийг сунгах эсэх талаар "Цахилгаан, дулааны төлбөрийг улсын төсвөөс биш Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж байсан учраас улсын төсөв дээр энэ асуудал тусгагдаагүй учир ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүн, ААН-үүд өөрсдөө төлбөрөө төлнө" гэлээ.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.240.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.