САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ АЯН: Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе
Үйл явдал
/
2021-12-22
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос холбогдох албаныхантай хамтран 7 хоног бүрийн Даваа гариг “АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ”-ийг нэгдсэн байдлаар тогтмол өгч байна.
 
Өнөөдрийн мэдээлэлд

 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын Алба
  • Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба
  • Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
  • Цаг уур, орчны шинжилгээний газарУс цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Таван толгой түлш ХХК болон бусад албаныхан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
 
2021.12.20-ны байдлааар
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийж буй Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтын мэдээллийг хүргэж байна.
 
?Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажилладаг. 2021.12.11-19-ны өдрүүдэд "Таван толгой түлш" ХХК-н угаасан нүүрс 24 тээврийн хэрэгслээр 982,4 тонн, Уур үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 7 тээврийн хэрэгслээр 307.5 тонн угаасан нүүрс, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад 62 тээврийн хэрэгслээр 1485.6 тонн түүхий нүүрс, дамжин өнгөрсөн түүхий нүүрс 35 тээврийн хэрэгслээр 1248.05 тонн тус тус бүртгэгдэн нэвтэрсэн.
 
?Улаанбаатар хотоос 82 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарахыг завдсан зөрчлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.
 
?“Таван толгой түлш” ХХК-ийн 2021.12.19-ний өдрийг хүртэлх үйл ажиллагааны мэдээ
 
2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийт 1121 ажилтан ажиллахаас 1091 ажилтан ажилласан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
?Баруун бүсийн үйлдвэрийн 11 шугам Зүүн бүсийн үйлдвэрийн 6 шугам ажиллаж нийт 2,248.5 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн.
 
Нөөц: Мидлингийн нөөц 448,432 тонн
Барьцалдуулагчийн нөөц: – 1,841.22 тонн
Борлуулалт: 6 дүүргийн борлуулалтын цэг рүү 3080 тонн
 
Аж ахуйн нэгж рүү 10 тонн, Хангамжийн бааз руу 62,5 тонн сайжруулсан шахмал түлш гарч Нийт 194 автомашинаар 3,152.5 тонн сайжруулсан шахмал түлш борлуулалтад гарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.1.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.