Хан-Уул дүүрэгт дөрвөн хороо нэмж байгуулах саналыг ирүүлжээ
Үйл явдал
/
2021-12-22

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн гурван хороог хувааж, шинээр дөрвөн хороо байгуулах саналыг хэлэлцэв. 

Тодруулбал, тус дүүргийн 4, 11, 16 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээг харгалзан дээрх саналыг боловсруулсан гэж танилцууллаа. 

Сүүлийн жилүүдэд  дээрх гурван хороонд барилгажилт ихээр явагдаж, хүн амын тоо эрс өссөн. Тиймээс засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, төрийн үйлчилгээг иргэд түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг бий болгох, улмаар чанар хүртээмжид ахиц гаргах зорилгтойгэж  НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэллээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэнэ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.75.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.