Машнист залуу сэлгээний зүтгүүрт ДАЙРУУЛЖ НАС БАРСАНЫГ яагаад нууна вэ, Х.Хэрлэн дарга аа!!!  
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-22

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга, Гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсанаас хойш энэ байгууллага “том” даргагүй хэсэг болов. Ингэж явсаар саяхан шинэ даргатай болсон нь өнөөх алдарт Х.Хэрлэн. МАН-д үнэлэгдсэн ч Москвад гологдсон мань эр “Би УБТЗ-ын дарга болохгүй” гэж хэсэг гүрийснээ ийнхүү ирээд суучихав. Одоо Хэнтийнхэнийг ажилд томилох гэж баахан халаа сэлгээ хийх нь гарцаагүй.  Их мөнгөтэй, боломжийн ашигтай ажилладаг болохоор л нам дагасан томчууд энэ байгууллага руу “чичэрч”, уралдан гүйлддэг. Х.Хэрлэн дарга ч тэдний замаар чичэрсээр ирсэн. Гэтэл түүнийг салбарт нь нэг тоогүй мэдээ угтах нь. Учир нь Улаанбаатар төмөр замын Сэлэнгэ аймгийн депод ажилладаг нэгэн машнист залууг ажлаа хийж байхад нь галт тэрэг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагий газарт шалгаад харьяаллын дагуу УБТЗ-ын цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар депоны ажилтан Э-г 2021 оны 12 сарын 18-ны 20 цаг орчимд  ажлаа хийж явахад нь сэлгээний зүтгээртээ дайрсан аж. Харамсалтай нь энэ талаарх мэдээллийг нууцалж байгаа аж.  Энэ талаар УБТЗ-ын цагдаагийн газар болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, УБТЗ-ын удирдах газруудаас тодруулах гэсэн боловч мэдээллийг нууцлаж, бултуулж байгаа нь анхаарал татаж байна. Энэ мэтээр УБТЗ-ын олон хүн нас барвал тухайн байгууллага мөн л нуун дарагдуулах аястай байгаа нь харамсалтай. Төмөр замд ажилладаг 16 мянган ажилтны амь насыг удирдах дээд байгууллага нь ийнхүү тоохгүй байх нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.116.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.