Т.Энхтүвшин: Төрийн үйлчилгээний ажилчдыг ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛУУЛАХГҮЙ. Ажлаа хэвийн үргэлжлүүлнэ!!
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах тухай асуудлыг хөнджээ. Энэ асуудлаар тодруулахад "2020 онд баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдыг хувийн хэвшилд ГЭРЭЭТЭЭР ажиллуулах тухай заалт орсон юм. МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд өмнөх хэвээр үлдээхээр болсон гэлээ.
Боловсролын хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдаас тавьсан санал хүсэлт болон удаа дараа иргэдээс ирүүлсэн хүсэлтийг МАН-ын бүлгийн хуралд танилцууллаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулж, ажилчдыг хувийн хэвшил, компаниудад шилжүүлэн ажиллуулах талаар яригдаж байсан билээ. Уг тулгамдаж буй асуудлыг бүлгээр хэлэлцэж, ТҮ-1-3 албан тушаалын зэрэглэлд Төрийн албан хаагч хэвээр үлдээж 2021 онд авсан цалин, урамшууллаас бууруулахгүйгээр хэвээр нь үлдээхээр боллоо. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний албанд 50 гаруй мянган хүн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.89.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин