Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Үйл явдал
/
2021-12-23
 
Тайлангийн хуралд урилгаар аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат нар оролцлоо.
 
Тайлангийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ Онцгой байдлын газрын хувьд 2021 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөж цаашид аймгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх авран хамгаалах үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
 
2021 онд амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан алба хаагч, Шилдэг анги, Шилдэг салааг шалгарууллаа.
 
  • Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 2021 оны "Шилдэг анги"-аар ахмад Б.Батгэрэл захирагчтай Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги,
  • "Шилдэг Салаа"-гаар дэслэгч Ц.Отгонцэрэн захирагчтай Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 дугаар салааны хамт олон,
  • "Хөдөлмөрийн аварга"- Онцгой байдлын газрын нягтлан бодогч хошууч Л.Отгончулуун,
  • "Шидэг Офицер"-Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баасанхүү,
  • "Тэргүүний жолооч"-оор Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч-жолооч ахлах ахлагч С.Батмөнх
  • "Тэргүүний холбоочин"-оор Шуурхай удирдлагын дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч С.Хурцэцэг,
  • "Тэргүүний гал-сөнөөгч"-өөр ГТУА-66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч ахлагч И.Мөнхнасан,
  • Аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр ахлах дэслэгч Б.Доржхорол, дэслэгч М.Майжаргал,
  • Газрын даргын өргөмжлөлөөр ахлах дэслэгч М.Мөнгөнбилэг, ахлагч Б.Удаахбаяр, 114 дүгээр салбарын нярав Б.Баяржав, харуул Х.Түмэнбаяр
  • Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу" тэмдэгээр дэслэгч Б.Хишигбаяр, ахлах ахлагч А.Бямбадорж, дэд ахлагч Э.Бямбажав,
  • "Хөдөлмөрийн алдар" тэмдэгээр ахлагч Д.Бат-Орших, ахлагч З.Хүрэлбаатар,
  • Ахлагч цолоор дэд ахлагч У.Лүнэрэвдорж, дэд ахлагч А.Санжаа нар тус тус шагнагдлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.