ЗБДС-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг ажлаас чөлөөлснийг ШҮҮХ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
Үйл явдал
/
2021-12-23

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг АТГ-аас шалгаж,  гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн. Учир нь тухайн байгууллагад тендерийн комиссын шийдвэрээр хийсэн засварын ажилтай холбоотойгоор гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг шалгасан.

Уг асуудлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, ЗБДС-ийн Удирдах зөвлөл энэ сарын 14-ны өдөр хуралдаж, түүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь ЗБДС-ийн Дэд даргаар ажиллаж байсан О.Нарандэлгэрийг түр томилсон.

Тэгвэл Ш.Алтанчимэг хуульд заасан хугацаанд буюу 12-р сарын 16-ны дотор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар, өнөөдөр Ерөнхий шүүгчийн тогтоол гарлаа. Тодруулбал, Ш.Алтанчимэгийг ажлаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т зааснаар “албан тушаалаас нь түдгэлзүүлэх үндэслэлгүй байна” гэх буюу ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргалаа. Ерөнхий шүүгчийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй юм. Ингэснээр Ш.Алтанчимэг маргаашаас ЗБДС-ын захирлын албан тушаалаа хашихаар болж байна.

Дээрх үйл явдлаас буруутгагдсан иргэн үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эрхийг ЗБДС-ын Удирдах зөвлөлийн гишүүд хангаагүй, шүүхэд хандах хугацаа олгохгүйгээр яарч сандран дараагийн хүнийг томилж байгаа нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.