Өнгөрөгч зургадугаар сард “Сантис боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлсэн “IELTS-600” төсөл маань амжилттай хэрэгжиж зургаан сарын хугацаанд “Сантис боловсролын төв”-д англи хэлний гурав болон дөрөвдүгээр түвшний мэдлэг эзэмшсэн дүү нар маань олон улсын сертификатаа гардан авлаа.
Энэхүү төслийн гол зорилго нь анхлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх юм.
Уг төслийн санамж бичгийг байгуулсны дараа эхний шатанд шалгарсан 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгалтыг зургадугаар сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулж байсан. Тус шалгалтад 25 сурагч тэнцэж нэг жилийн хугацаанд "Сантис" боловсролын төвд үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон. Харин тэдгээрээс 21 сурагч эхний гурав, дөрөвдүгээр түвшний сургалтад амжилттай хамрагдаж олон улсын сертификатыг гардан авлаа. Эдгээр сурагчдын англи хэлний түвшинг нэмэгдүүлэх сургалтууд цаашид дахин үргэлжлэх юм. Сурагч дүү нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье