Тэтгэврийг ТАВАН ЖИЛИЙН ДУНДЖААР ТООЦДОГ байх хуулийн төслийг дэмжлээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-23
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
 
Хууль санаачлагчид өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлэн дараалсан 7 жилийн цалингаас тооцдог болсон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасгасан тул тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тооцох хугацааг 5 жил болгон бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хууль санаачлагчдаас болон холбогдох албаныхнаас төсөлтэй холбоотой асуулт асууж, тодорхой саналуудыг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байгаа юм. Иймээс буцаагаад 5 жилийн дунджаар тогтоодог болох Хуулийн төслийг санаачилан 2021.04.29-ны өдөр өргөн барьж байсан юм. 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.219.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.