2ТЭ25Км-0520 серийн илчит тэргийг Гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаагийн НЭРЭМЖИТ болгожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-23

2ТЭ25Км-0520 серийн илчит тэргийг Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол-Оросын "Хүндэт төмөр замчин" Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгох ёслол өнөөдөр Улаанбаатар татах хэсэгт боллоо. Энэхүү ёслолд Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Х.Амгалан, Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх зэрэг албаны хүмүүс, Д.Жигжиднямаа агсны гэргий Ц.Оюунгэрэл нарын зочид төлөөлөгчид, тус татах хэсгийн ажилтнууд оролцлоо.

Д.Жигжиднямаа нь УБТЗ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд чиглэсэн олон бодлого хэрэгжүүлж байсны нэг нь зүтгүүрийн парк шинэчлэлт бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний шийдвэрээр гол замын 2ТЭ25Км серийн өндөр хүчин чадал бүхий 19, сэлгээний ТЭМ18Дм серийн 14 шинэ зүтгүүрийг нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын хүрээнд авсан юм. Энэхүү зүтгүүрийн сүүлийнх нь саяхан орж ирсэн бөгөөд Улаанбаатар татах хэсгийн нийт зүтгүүрчдийн санаачилгыг Замын захиргаа дэмжиж даргынхаа дуртай тоог бэлгэдэж 0520 серийн илчит тэргийг ийнхүү нэрэмжит болгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.175.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.