С.Эрдэнэ: М.Тулгатыг АН-ын даргаар ДЭЭД ШҮҮХ бүртгээгүй. АН-ын албан ёсны дарга би хэвээрээ байгаа
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар мэдээлэл хийлээ. С.ЭРДЭНЭ: Иргэд үгээ хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хаалттай болсон. Ихэнх нь эрх баригчдын үйл ажиллагааг сурталчилж байна. Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх гурав хоногийн өмнө хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрээс болж Ардчилсан нам ямар нэгэн байдлаар хуваагдаагүй. Бид нэг л бүртгэлтэй. Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хэвээрээ байгаа. Цаашид эрх зүйн чадамжгүй этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Бидэнд дотоод дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу намын даргын сунгааг зохион байгуулж, Улсын дээд шүүхэд гурван удаа хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс Улстөрийн намын тухай хуулийн 13.9 дэх заалт бусад холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, хууль бус тайлбаруудыг ирүүлж байсан. Ингэхдээ "Танай намын дотоод маргаан шийдэгдээгүй тул бүртгэх боломжгүй" гэсэн. Гэтэл тухайн байгууллага улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Ардчилсан намын дотоод асуудалд хяналт тавьж байгаа нь буруу юм.
Хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намыг төлөөлж буй албан ёсны дарга нь С.Эрдэнэ. Энэ бүртгэл өнөөдөр ч хэвээрээ байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр бий. Би угаасаа бүртгэлтэй учраас өөрийнхөө нэрийг дахиад яаж бүртгүүлэх юм бэ. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улсын дээд шүүхийн Тамгын газрын цахим вэб сайтад байдаг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэснийг арилгаж, даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж бичсэн. Энэ бичилтийг яагаад өөрчилсөн талаар Сахилгын хороонд гомдол гаргасан. Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Тэгсэн Х.Сонинбаяр өөрөө хууль зөрчөөгүй гээд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн. Шүүгч Х.Сонинбаяр хяналтын шатны шүүхэд дахиад хандсан ч гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд С.Эрдэнийг цахим хуудаст бичих болоход "Намын дотоод асуудлаа шийдвэрлэх ёстой" гэсэн. Тухайн үед нэгдүгээр сард болсон Улсын дээд шүүхийн шүүх хурлыг шүүгч Х.Сонинбаяр нь даргалсан. Бид шүүхийн шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн боловч авч хэлэлцээгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.66.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин