Өмнөговь: Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын гавилууд хонь ОМОГ БОЛОН БАТАЛГААЖЛАА
Говь нутгийн маань эрдэнэт сүргийг омог болгон баталгаажуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн удирдлагууд, хөдөө аж ахуйн салбарынхандаа талархал илэрхийлье.
Цогт-Овоогийн улаан ямаа нь зүс, ашиг шимийн чанараар жигдэрсэн, аж ахуй, биологийн шинж чанараар Монгол үүлдрийн ямаанаас ялгагдах өвөрмөц онцлогтой, ашиг шимийн үнэт чанараа үр төлдөө удамшуулан дамжуулах чадвартай, говийн бүсийн цаг уур, экологийн нөхцөлд дасан зохицсон, тооны хувьд хангалттай сүрэг юм.
Ханбогд сумын Гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй, бие цогцос, галбир, мах, ноосон ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн, тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.21.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин