Нийслэлийн авто замын асуудлыг шийдхийн тулд хот олон улсаас МӨНГӨ босгож, санхүүжилтээ нэмэхээр болсон. Энэ хүрээнд Европын сэргээн босголтын банктай зээлийн хэлэлцээр хийж 100 сая доллар зээлхээр болов. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр "Нийслэлд жилд 35 мянган иргэн орон нутгаас орж ирж, ачаалал улам нэмэгдүүлдэг. Түр оршин суух 100 орчим мянган иргэн байна. Хүний урсгалыг зогсоохын тулд Улаанбаатар хотыг татвартай болгоно. Хөдөөнөөс ирж байгаа бол та хотын иргэн болохын тулд татвар төлдөг байх ёстой" гэдгийг онцоллоо. Түүнчлэн 100 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийг авч, нийслэлийн замын байгууламжийг өргөтгөхөд зарцуулна. Замын түгжрэлийг бууруулахын тулд буруу хүрдтэй авто машиныг бүрэн хориглоно. Манай улс жилд 80 мянган машин импортолдог. 2022 оны зургадугаар сар гэх юм уу, наймдугаар сараас энэ асуудлыг шийднэ. Энэ асуудлыг он гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна. Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа 615 мянган машин оролцдог. Хотын бүх зүйл даацаасаа хэтэрсэн" гэдгийг нэмж хэллээ.
-
4 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин