БОАЖЯ: 2021 оны онцлох ажил “Уул уурхайн нөхөн сэргээлт” -ийг эрчимжүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ” хэмээн тусгагдсан. Ингэснээр жилд эвдрэлд орсон 2000 га-аас доошгүй талбайг нөхөн сэргээх шаардлагатай болсон.
Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулагдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны холбогдох албаныхан оролцож 2021 онд улсын хэмжээнд эвдрэлд орсон талбайнуудын нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд 2123.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 679.15 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийлгүүлсэн байна.
Ингэснээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2021 онд тавьсан 2000 га талбайг нөхөн сэргээх зорилтын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллан мэдээллийн дэлгэрэнгүйг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч Б.Буяннэмэх өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.109.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин