СХД: Худалдааны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Үйл явдал
/
2021-12-25
Монгол Улсад Худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан хүнс, худалдааны салбарт олон жил хүчин зүтгэсэн ахмад, буурлууд болон ажлын байр, үйлдвэрлэлийг өргөжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдэд хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочидтойгоо холбогдох удирдлагуудын хамтаар худалдаа, үйлчилгээний салбарын энэ оны ололт, амжилт, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.
 
✅Мөн түүхэн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан амжилт бүтээлээр бусдыгаа манлайлж, дүүргийнхээ тохижилт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулан, ажлын байр нэмэгдүүлсэн “Анхны хишиг” ХХК, “Хоргын хүү дэлгэрэх” ХХК, “Драгон холдинг” ХХК, “Сая шонхор” ХХК-ийг тус тус хүндэт өргөмжлөлөөр шагнаж, урамшуулав.
 
✅Түүнчлэн Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг, ”Үйлдвэр худалдаа үйлчилгээний Тэргүүний алжилтан, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”, НЗД-ын “Жуух бичиг”, Дүүргийн Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр аж ахуйн нэгжүүдийн ажилчид шагнагдлаа. Энэ онд амжилт, ололтоор бусдыгаа манлайлан хөдөлмөр, зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн та бүхэндээ дахин баяр хүргэе ???
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.