Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны "Эко-Эрүүл дүүрэг" зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран шинэ оны босгон дээр Ковид-19 цар тахлын үед Монгол орны цаг уурын онцлогт тохируулан дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн дурсамж хөглөн, тоглож наадах боломжоор хангах өвлийн “Хан-Уул дүүргийн мөсөн хотхон”-ыг барьж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр , Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, “Мишээл танин мэдэхүйн хүрээлэнгийн Ерөнхий менежер Г. Жавхлан болон иргэд оролцлоо. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэх боломжтой мөсөн хотхон Эко дүүрэгт бий болсонд иргэд талархаж хүлээн авч байна.
Мөн “Мишээл танин мэдэхүйн хүрээлэнд сурагчдын амралт, ЗУЛ САРЫН БАЯР-ыг тохиолдуулан "МӨНГӨН ӨВӨЛ" хөтөлбөрийн хүрээнд ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР-ын багш нар Сантагийн бүжиг, “Том бөмбөг”, “Удирдлагатай бөмбөг”, “Шурик”, “Код”, “Хөгжөөнт тоглоом” зэрэг олон хөтөлбөр өртөө зохион байгуулагдах бөгөөд гэр бүл, найз нөхдөөрөө, анги хамт олноороо цэвэр агаарт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой юм.
Эрүүл-Эко дүүргийн "Мөсөн хотхон"-д өргөнөөр үйлчлүүлнэ үү.