Брагри ёнзин халх Дамцигдорж хувилгааны IV дүрийн Данзанжамьянлодой гэгээнтэн Өмнөговь аймагт мориллоо
Цастын мэргэдийн орон болоод Их Монголын орноо Брагри Ёнзин Халх Дамцигдорж хэмээн алдаршсан Монголын V болон VI Богд Жэвзүндамба хутагтуудын ёнзин багш, түүнчлэн бусад олон дээдэс мэргэдүүдийн номын багш бөгөөд судар, тарнийн гуу санг баригч их сартваахын IV дүрийн хувилгаан Дэнзинжамьянлодой гэгээн бээр Дээрхийн гэгээн XIV Далай багшийн тааллын зарлигаар 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорсон билээ. Үүнээс хойш БНЭУ-д залран Сэра Жэ дацан их сургуульд Буддын гүн ухааны эш, онолын номд өдгөөг хүртэл тасралтгүй амжилттай суралцаж буй билээ.
Гэгээнтэн маань одоогоор эх орондоо морилон саатаад байгаа бөгөөд 2021 оны 12сарын 25нд өөрийн төрсөн нутаг болох Өмнөговь аймагтаа морилон ирлээ.
Өмнөговь аймгийн Бурханы шашинтны төв "Маанийн Хийд"-д морилон саатаж ном хуран сүсэгтэн олон буян номыг даган баясаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.41.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 9 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин