Хятадаас шахмал түлшний 5 сая ширхэг шуудай авчирна
Үйл явдал
/
2022-12-28

“Таван Толгой Түлш” компанийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Одоогийн байдлаар өдөрт нийт 3200 тонн түлш үйлдвэрлэж, төдий хэмжээний түлшийг түгээж байна.

426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсийг нөөцөлсөн. Энэ нь өвлийг давахад хангалттай нөөц юм.

Мөн 2400 тонн орчим барьцалдуулагч эдийг нөөцөлсөн. Энэ нь 20 орчим хоногийн нөөц. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 200 вагон барьцалдуулагч эдийг Замын-Үүдэд оруулж ирэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн агуулахад 1.6 сая орчим ширхэг шуудай байгаа. Энэ нь 13 хоногийн нөөц.

Стандартыг хангасан сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс худалдан авч байгаа. Мөн БНХАУ-аас долоон вагон буюу 5 сая ширхэг шахмал түлшний шуудайг авчирч байгаа. Ингэснээр энэ өвлийг давахад нөөцөд хүндрэл гарахгүй” гэлээ.

Өнөөдрийн байдлаар 600 борлуулалтын цэгээр, 203 техник хэрэгслээр шахмал түлшийг иргэдэд түгээж буй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.