С.Энхболд: Иргэдийг сайн дурын үндсэн дээр ВАКЦНЫ ДӨРӨВ дэх тунд хамруулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-06
 
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины 3 дахь тунд зорилтот бүлгийг 48.2 хувь нь хамрагдаад байна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүнгээр 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарсан. Хоёр тун Астразеника, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараар буурсаар 50 дээр очсон. Тиймээс ДӨРӨВ дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна. Гурав дахь тунг хийлгээд 3 сарын дараа дөрөв дэх тунг хийлгэж болно.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.56.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.