ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 6,094 ӨРХӨД ЗУРГААН ДОЛОО ХОНОГИЙН ТУРШ НИЙТ 36 ШУУДАЙ ТҮЛШ ОЛГОНО
БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэдэг.
Ээлжит мэдээллээр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд 608 шахмал түлш борлуулах цэг ажиллаж, өдөрт 4000 орчим тонныг борлуулсан. Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 22.100 тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Тус нөөцөөр цагаан сарын баярыг өнгөрөөх төлөвлөлт гаргасан.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөн өчигдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгохоор болсон. Энэ хүрээнд 6,094 өрхөд шахмал түлш олгох гэж байна. Тус өрхүүдийн шахмал түлш авдаг картыг цэнэглэж өгснөөр иргэд өөрсдөө очиж түлшээ авах юм” гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 24 мин
-
21 цаг 28 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин