Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна.
Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна. Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.
Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс нь үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна.
Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг нь “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” (Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland) уриан дор зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой.
Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.
-
1 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 03 мин