Сонгинохайрхан дүүргийн 2021 оны тэргүүний байгууллага, албан хаагчид тодорлоо
Үйл явдал
/
2022-12-28
Нийслэл, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа орон нутаг, хамт олноо манлайлсан тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчдыг өнөөдөр /2021.12.27/ тодрууллаа.
✅Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад удирдлагуудын хамтаар оролцож, тэргүүний албан хаагчид, иргэдийг урамшууллаа.
 
1. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ХЭЛТСЭЭР:
Ж.Нямхүү даргатай “Агаарын бохирдолтой тэмцэх тасаг”
 
2. ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХАРЬЯА ТЭРГҮҮНИЙ ХЭЛТСЭЭР:
Ж.Янжмаа даргатай “Дотоод аудитын алба”
3. Дэд бүтэц нийтийн аж ахуйн чиглэлийн харьяа байгууллагууд ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХАРЬЯА ТЭРГҮҮНИЙ ХЭЛТСЭЭР:
Б.Батжаргал захиралтай “Тээвэрлэлт үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/
4. Нийгмийн бодлогын чиглэлийн харьяа байгууллагууд ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХАРЬЯА ТЭРГҮҮНИЙ ХЭЛТСЭЭР:
Э.Энхтуул даргатай “Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс”
 
5. ТЭРГҮҮНИЙ ХОРОО
Б.Хишигт даргатай “10 дугаар хороо”
 
6. ТЭРГҮҮНИЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
А.Цэцэгсүрэн захиралтай “122 дугаар сургууль”
 
7. ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ
Б.Долгормаа эрхлэгчтэй “112 дугаар цэцэрлэг”
 
8. ТЭРГҮҮНИЙ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
С.Болормаа даргатай “Арвин мэнд” Өрхийн эрүүл мэндийн төв
 
9. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
С.Дарьсүрэн тэргүүнтэй “Ворлд шэйр”
 
ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ШИЛДЭГ ТАМИРЧИН, ОЮУТАН, СУРАГЧИД
 
1. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧААР:
Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн М.Бямбацэцэг
 
2. ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧААР:
7 дугаар хорооны зохион байгуулагч Я.Батмөнх
 
3. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧААР:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Нямдаваа
 
4. ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧААР:
Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасгийн цахилгаанчин Ц.Дашбаяр
 
5. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ - ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧААР:
Ирээдүй цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Дайрий
 
6. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ - ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧААР :
Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч Г.Батбилэг
 
7. НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧААР:
Захиалагчийн ажлын алба орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бохирын жолооч Ц.Гантулга
 
8. ШИЛДЭГ ТАМИРЧИН:
Өсвөрийн Самбо жүдо бөхийн шигшээ багийн тамирчин О.Оюунимэг
 
9. ШИЛДЭГ ОЮУТАН:
Монгол уулсын их сургуулийн 3 дугаар курсын оюутан Б.Оюу-Эрдэнэ
 
10. ШИЛДЭГ СУРАГЧ:
65 дугаар сургуулийн 10б ангийн сурагч М.Мөнх-Оргил
 
11. ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ:
18 дугаар хорооны хэсгийн ахлагч Т.Болортуяа нар тодров.
Тэргүүний албан байгууллага, хамт олон, албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе ????
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.