Иргэд ганданд ном уншуулахдаа “БОГД ЗОНХОВА КОЙН”-аар төлбөрөө төлж, ШАШНЫ ӨВИЙГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ
Үйл явдал
/
2022-12-28

“Богд зонхова койн” үүсгэж, шашны өвийг хамгаалах үйлсэд оролцоно гэв. Улс үндэстнийг соёл, хэл, шашнаар нь тодорхойлдог. Буддын шашин ард түмнээсээ холдож байна, залуу үедээ мөн чанарыг нь тайлбарлаж чадахгүй байгаагаас болж залуучууд Буддын шашнаас хөндийрч байна. Тиймээс залууст өөрийнх нь хэлээр, орчин үеийн технологийг ашиглаж, дижитал хэлбэрээр суртачлан таниулахын тулд энэхүү койныг гаргаж байна. Уг койныг гаргаснаар виртуал аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. 

Иргэн бүрт 108 ширхэг Богд Зонхова койн бэлэглэнэ. 

Энэ койнд хөрөнгө оруулвал дөрвөн төрлийн өгөөжийг хүртэнэ. 

  1. Ханшийн өсөлтөөс хишиг хүртэнэ.
  2. Үр хүүхэддээ өвлүүлэх боломжтой
  3. Шашны үйлчилгээ
  4. Төслийн бүх тусгай үйл ажиллагаанд оролцох 

Шашны өвүүдээ гадагшаа алдаж байна гэх асуудал их гардаг. Үндэсний өвүүдийг бүртгэлжлүүлж, NFT болгож, эзэнтэй болгосноор энэ явдал байхгүй болно хэмээн тэд үзэж байна. Соёлын яам болон Гандантэгчилэн хийдийн хамба нартай зөвшилцөж тэдний саналыг сонсоогүй, төсөл олон нийтэд танилцуулах шатандаа явж байна гэлээ.

Санаачлагч нийтлэлч Д.Батбаяр: Улс төрөөс хүсэх зүйл байхгүй, оролцуулахыг ч хүсэхгүй хараат байлгахыг эрхэмлэж байна гэсэн бол санаачлагч Б.Эрдэмсайхан: Төр засаг дэмжихгүй юмаа гэхэд саад битгий болоосой гэлээ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.111.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.