Шинэ цагийн шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэн, хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо. Өнөөгөөс 100 жилийн тэртээ 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамьян гүнг томилон ажиллуулсан түүхтэй. Монгол улсынхаа хэл, утга зохиол, сурвалж бичиг, аман билиг зүй, харьцуулсан болон цахим хэл шинжлэл зэрэг шинжлэх ухааны олон салбарын суурь болон хавсарга судалгааг нэр төртэй эрхэлж, улс орны олон том асуудлыг шийдвэрлэж ирсэн онцлогтой байгууллага юм.
Хэл шинжлэлийн судалгааны үр дүнг инновац болгон хөгжүүлэх хэрэгтэйг онцлов.
Хуралдааны эхэнд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Миний бие салбарын сайдаар томилогдохдоо бүх хүрээлэнд ажилласан. Хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа монгол хэлний үг хэллэг, нэр томьёоны үндэсний хэмжээний хөмрөг байгуулж, олон нийтийн цахим хэрэглээнд нэвтрүүлэх, аман болон уран зохиол, харьцуулсан хэл шинжлэлийн судалгааг шинэ түвшинд гаргаж судалгааны үр дүнг инновац болгохоор ажиллаж байгааг олж харсан. Монгол хэлний үндэсний хөтөлбөрүүдийн үнэлгээг хийх цаг болсон. Үүнд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх үүрэг чухал байх болно.
Шинжлэх Ухаааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал: Ж.Бат-Ирээдүй:
Зуун жилийн хугацаанд манай эрдэмтэд нийтдээ 2000 шахам эрдэм шинжилгээний бүтээл,ном, өгүүлэлийг хэвлүүлсэн. Энэ бол бидний зуун жилийн ойн том бахархал юм. Цаашид орчин цагийн монгол хэл шинжлэлийг хөгжүүлэхийн төлөө шат дараатай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Бидний өмнө тулгарч буй хамгийн том сорилт бол үндэсний хэмжээний хэлний сан хөмрөгийг бий болгох юм. Гадаад улс орнууд хэдийнээ бий болгосон байна. ОХУ-н хувьд хоёр зуун сая үгтэй, Англи улс гурванзуун сая үгтэй байх жишээтэй. Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өөрийн үндэсний эх хэлний хөмрөг үүсгэх хэрэгцээ тулгарч байна.
Манай хамт олон “Утга зохиолын үндэсний тайлбар толь”-г бичиж дуусгасан амжиллтайгаар шинэ оноо угтаж байна. Тун удахгүй олны хүртээл болно.
Мөн шинжлэх ухааны түлхүүр нэр томьёо 12000 үгтэй 11 төрлийн салбарын цахим толь бичиг бүтээж олны хүртээл болгосон. Түлхүүр нэр томьёо буюу 1 нэр томьёон дээр санал нэгдэн мөрдөж явах нь чухал. 2025 оноос Монгол хэл бичигээр төрийн албыг хөтөлж хос бичигтэн болно гэсэн зорилт тавьсаны дагуу манай эрдэмтэд төрийн албан хаагчдыг чадвахжуулах сургалтуудыг тасралтгүй өгч байна. Соёлын яам болон Боловсролын яамтай хамтран хурдан хугацаанд чанартай сургалт олгох төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор дэд профессор нарийн бичгийн дарга О. Амартүвшин: Монголчууд бичиг үсэг, эрдэм боловсрол хэл соёлоо эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Эх оронч үзэл гэдэг эх хэлээ хайрлан хамгаалахаас эхэлнэ. Түүхт зуун жилийн ойн баярын мэндийг үе үеийн эрдэмтэн судлаачид, төрлөх хэлээ дээдэлдэг хүн бүхэнд өргөн дэвшүүлье.
Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Уртнасан: Монгол Солонгос хэлний зэрэгцүүлсэн туршилт авиа зүйн судалгааг дагнан хийдэг. Сөүлийн үндэсний их сургуульд Монгол хэлний эгшигийн балархайшилийн туршилт авиа зүйн судалгаа гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Жил бүрийн төлөвлөгөөт төсөлийг үр дүнтэй хэрэгжүүлж ажилладаг хамт олноороо бахархадаг. Та бүхэндээ зуун жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
-
23 цаг 55 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин