Монгол Улсад орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон салбарын хөгжлийн түүхийг хөдөлмөр, сэтгэл, зүтгэлээрээ бүтээлцсэн үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан ажиллагсад, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
“Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн дотоод худалдаа, үйлчилгээний салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлж, хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүний өргөн сонголт бий болгох бодлогыг хэрэгжүүлж ирсэн.
Цаашид олон улсын нийтлэг хөгжлийн чиг хандлага, хувьсан өөрчлөгдөж буй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тус салбарын хөгжлийн “ШИНЭ БОДЛОГО”-ыг тодорхойлох бодит хэрэгцээ бий.
Үүний тулд олон улсын гэрээ хэлэлцээр, эдийн засгийн харилцааны суурь зарчмуудад нийцүүлэн худалдаа, үйлчилгээг зохицуулах хууль тогтоомж, урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, худалдаа, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, салбарын бүтээмж болон үр ашгийг дээшлүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж, хөгжлийн шинэ шатанд хүрэх шаардлагатай байна.
Эдгээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлснээр худалдаа, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засагт эзлэх байр суурийг улам бүр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.” гэж сайд З.Мэндсайхан нээлтийн үеэр хэлсэн юм.
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн түүхт энэ өдөр улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, онцгой гавьяа байгуулсан хөдөлмөрийг үнэлж, төрийн хүндтэй цолоор дараар эрхмүүдийг шагналаа.
Худалдааны гавьяат ажилтан цолоор
МҮХАҮТ-ийн гишүүн Сосорын Мөнхбат
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Дамбын Галсандорж
Худалдааны салбарын ахмад ажилтан Товуусүрэнгийн Бадамдорж
Улсын их дэлгүүрийн худалдааны ахмад ажилтан Өвгөөгийн Хандаа
Улсын их дэлгүүрийн худалдааны ахмад ажилтан Цэндийн Халтар
Цэцэнхангай ХХК-ийн захирал Дамдингийн Лхагважав
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
Монголын хүнсчдийн холбооны ахмадын зөвлөлийн дарга Гомбожавын Лхамсүрэн
Монголын хүнсчдийн холбооны зөвлөх, ахмадын зөвлөлийн гишүүн Намралын Лхагважав
Хөвсгөл их тайга ХХК-ийн дэд захирал Шагдарын Сувдаа
Улаанбаатар хивс ХК-ийн нэхэх машины оператор Чулуунхүүгийн Сарантуяа
Скай катеринг ХХК-ийн дэд захирал Зундуйн Энэбиш
Сайхан импекс ХХК-ийн захирал Чойжилын Нямжав
Сүү ХК-ийн ахмад ажилтан Раднаагийн Должинсүрэн
Хатансүйх импэкс ХХК-ийн эрүүл ахуйч зөвлөх Дамчийгийн Тэрбиш
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин