“УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021”  ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-31

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ - 2021" болж шилдгүүдээ тодрууллаа.  Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Улстөрч.мн, Товч.мн, Асу.мн, Зөв.мн, Асуудал.мн, Түгээнэ.мн, Цахиур.мн, Зангараг.мн, Даам.мн, Сурвалж.мн, Чек.мн мэдээллийн сайтууд, Өнөөдөр сонин, Монгол малчин сэтгүүл, 89,3 радио, ТВ-9 телевиз, 25-р суваг телевизийн  сэтгүүлчид, хүндэт зочид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлүүд оролцлоо.

“УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021” шинэ жилийн цэнгүүний хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, УИХ-ын тамгын газрын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Л.Нинжжамц, НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Боргилмаа, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг,  НСНХ-ны бодлогын зөвлөлийн гишүүн Д.Болд, НСНХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, Цэргийн гавьяаны одонт, спортын мастер Т.Рэнцэнбадам нар уригдсан юм.

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн Б.Ганзориг шинэ жилийн цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ:

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо нь байгуулагдсан цагаасаа хэвлэлийн салбарт олон чухал үйл ажиллагааг дангаараа болон МСНЭ, мэргэжлийн бусад холбоодтойгоо хамтран гүйцэтгэж ирлээ. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, ёс зүй, эрх зүйн чиглэлийн сургалт, салбарын хууль эрх зүйг боловсруулахад анхаарч сургалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, аялал сургалтыг тогтмол зохион байгуулах, БНХАУ, ОХУ, Солонгос, АНУ зэрэг улсын хэвлэл мэдээллийн салбарынхантай гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүллээ. 2022 он гараад ээлжит их хурлаа хуралдуулж дараагийн удирдлагын багаа бүрдүүлн, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх чухал үүрэг хүлээж байгаа” гэдгийг онцлов.

 “УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021” оны ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ шалгаруулж, батламж гардууллаа.

 

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ 

Өнөөдөр сонины  эдийн засгийн тоймч  Т.ЭНХБАТ

 

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ 

 “ТВ-9” телевизийн сэтгүүлч П.ПҮРЭВЖАРГАЛ

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ САЙТЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ 

Цахиур.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Ц.АНХЗУЛ

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ 

МОНГОЛ МАЛЧИН сэтгүүлийн эрхлэгч С.МӨНХЖАРГАЛ

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ 

ФМ 89,3 радиогийн нэвтрүүлэгч Э.УУГАНБАЯР

"УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ-2021" ОНЫ ИРГЭНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨЛӨЛ

Төдэй монгол Б.ЭРДЭНЭБАЯР

Нийслэлийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр "Улстөрч агентлаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр, “Зөв.мн” сайтын эрхлэгч Г.Долгорсүрэн, МСНЭ-ийн дээд шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр "Түгээнэ.мн" сайтын эрхлэгч Л.Баатархүү, “Улстөрч агентлаг ХХК-ийн зураглаач Б.Балдандорж, “Ган-үзэгтэн” шагналаар “Асу.мн” сайтын сэтгүүлч О.Сайханцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны баярын бичгээр "Улстөрч.мн" сайтын зураглаач Б.Норовням, "Цахим Монгол” телевизийн найруулагч Б.Чинбат, Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн тэмдэгээр “Асу.мн” сайтын зураглаач Э.Бат-Өлзий нар шагнууллаа. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны "УЛААНБААТАР СЭТГҮҮЛЧ - 2021" шинэ жилийн цэнгүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг илгээснийг төлөөллүүд гардууллаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.