Засгийн газар: Айл өрхийн цахилгааны төлбөрийг 2022 оны 5-р сарын 31 хүртэл төр хариуцна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-01
Айл өрхийн цахилгааны төлбөрийг 2022 оны 5-р сарын 31 хүртэл төр хариуцна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар: Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.