Худалдааны төв, банкуудын ажиллах, амрах цагийн хувиар
Үйл явдал
/
2022-01-01

Шинэ оны эхний өдөр бүх нийтээрээ амардаг. Эдгээр өдрүүдэд зах, худалдааны төвүүд, банкууд ямар цагийн хувиарийн дагуу ажиллах талаар мэдээлэл хүргэж байна.

Өнөөдөр /2021.12.31/ зах худалдааны төвүүд хэвийн цагийн хувиарын дагуу ажиллах бол маргааш буюу /2022.01.01/ ихэнх газрууд ажиллахгүй, зарим нь ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс авна уу. Дараах худалдааны төвүүд:

  • Улсын их дэлгүүр, Имарт худалдааны төв хуваарийн дагуу хэвийн ажиллах бол
  • Нарантуул- нэгдүгээр сарын 1 - 4 нд амарна 
  • Дүнжингарав- нэгдүгээр сарын 1 амарна 
  • Бөмбөгөр- нэгдүгээр сарын 1  амарна 
  • Peace tower- нэгдүгээр сарын 1 - 2 нд амарна 
  • Барс 1, 2 - нэгдүгээр сарын 1 амарна 
  • Хүчит шонхор- нэгдүгээр сарын 1 амарна 
  • Сандэй- нэгдүгээр сарын 1-3 нд амарна 

 

Банкнууд 2022 оны нэгдүгээр сарын 1-2 нд дараах цагийн хуваариар ажиллана.

  • Хаан банк Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
  • Төрийн банк Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд ажиллах хуваарь нь гараагүй байна.
  • Худалдаа хөгжлийн банк Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд "Баялаг ундраа" төвийн салбар 10:00-16:00, Улаанбаатар их дэлгүүрийн салбар 10:00-16:00, 3, 4-р хорооллын 10 мянган нэрийн барааны дэлгүүрийн салбар 10:00-15:00, Хүнсний 50-р дэлгүүрийн салбар 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
  • Голомт банк Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд Нарантуул захын салбар 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
  • Капитрон банк Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-нд Их дэлгүүрийн салбар 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.
  • Хас банк Нэгдүгээр сарын 1, 2-нд Сансрын И-Март салбар 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.
  • Богд банк Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
  • Ариг банк Нэгдүгээр сарын 1, 2-нд бүх салбар амарна.
 
 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.102.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.