Хэдхэн цагийн дараа шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан бялууны эрэлт нэмэгдэж "Жүр Үр" , "Tous les jours", "Батбайгаль" зэрэг томоохон үйлдвэрүүдийн бялууны нөөц дуусаж, зөвхөн урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчдэд үйлчилж байгаа аж. Гэтэл Баянзүрх худалдааны төвд “Бялууны гудамж” бий болж дээрх үйлдвэрийн бялууг худалдаачид дамлан зарж байна.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бялууны түүхий эд материал хомсдож бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ эрс багассан байна. Энэ жилийн хувьд бялууны дундаж үнэ 25000₮ - 45000₮ төгрөгийн хооронд байсан бол өнөөдөр буюу 12 сарын 31 нд 45000₮ - 65000₮ болж өсжээ. Ихэнх хүнсийг цельсийн 0 С-тай ойролцоо буюу хасах хэмд нарны шууд тусгалаас хол, агааржуулалт сайтай орчинд хадгална гэсэн стандарт байдаг гэтэл зах, худалдааны төвүүдэд зориулалтын хөргүүрт хадгалаагүй халуун орчинд иргэдийн хөл хөдөлгөөн дунд бялуу худалдаалж буй нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин юм.
Иргэд "хүнсний аюулгүй байдал, хадгалалтын чанарын" тухай мэдлэг тийм ч хангалттай биш бололтой. Хяналт шалгалтын байгууллагууд энэ цаг үед үндсэн ажлаа хийхгүй байгаа нь харамсалтай. Энэ цаг мөчид хотын өнцөг булан бүрд бялуу, хүнсний бүтээгдэхүүний дамын худалдаа өрнөж байна. Иймд иргэд та бүхэн шаардлага хангаагүй ил задгай, цахим сүлжээнээс гараас гарт дамжуулан хүнс худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацааг анхаарч, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.
-
22 цаг 31 мин
-
22 цаг 50 мин
-
22 цаг 55 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин