УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн талаар хэлэлцжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлана. Түүнээс өмнө хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай олон хууль бий. Энэ талаар бүлэг дээр санал солилцсон.
Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд 2021 оны аравдугаар сард Засгийн газраас таван хууль өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийн талаар хэлэлцээд бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн.
-Нийгмийн даатгалын багц хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдсан бэ?
-Засгийн газраас Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийхээр тусгасан. Нэгдүгээрт, тэтгэвэр өвлөгддөг болох асуудлыг тусгасан. Мөн суурь тэтгэвэртэй холбоотой, олон төрөлт нийгмийн даатгалтай байх асуудлуудыг тусгасан байна. Энэ маш том асуудал учраас нухацтай хандах ёстой гэж бүлэг үзсэн. Тиймээс урьдчилж ажлын хэсэг гаргаж байгаа юм.
-Тэтгэвэрт гарах насыг хойшлуулсан. Үүнтэй холбоотой өөрчлөлт хуулийн төсөлд байгаа юу. Мөн тэтгэврийн зөрүүг хэрхэн шийдэх вэ?
-2017 оны хуулиар 60, 65 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болсон. Түүний дараа дахин өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр 55, 60 насандаа тэтгэвэрт гарч болно. Энэ бол нээлттэй байгаа. Тэтгэврийн зөрүү, тэтгэврийн нэмэгдэл бол хуультай гэхээсээ илүү санхүүгийн чадавхтай холбоотой асуудал. Ер нь цаашид улсын тэтгэвэр гэж байна. Үүнийг Нийгмийн даатгалын сангаас олгоно. Дээр нь эрх зүйн боломж нь нээгдсэний дараа хувиараа НДШ төлөөд хувийн тэтгэвэрт нэмэлтээр хамрагдах нь нээлттэй болно. Үүнтэй холбоотой Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжсэн байгаа.
-
22 цаг 40 мин
-
22 цаг 59 мин
-
23 цаг 4 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин